Готовый перевод How Browsers Work: Behind the Scenes of Modern Web Browsers / Толилуур Хэрхэн Ажилладаг Вэ: Орчин үеийн Вэб Толилуурын Хэвлийн Чинад: The main flow

Внимание! Этот перевод, возможно, ещё не готов, так как модераторы установили для него статус «перевод редактируется»

Тольдох хөдөлгүүр нь нэхэмжилсэн баримтын агуулгаа сүлжээний давхрагаас авч эхэлнэ. Энэ нь ихэвчлэн 8K зүсмээр явагдана.
Үүний дараа үргэлжлэх тольдох хөдөлгүүрийн гол урсгал гэвэл:
Тольдох хөдөлгүүр нь эхлээд HTML баримт төвхнүүлэхдээ түүний шавуудыг "агуулгын мод" гэж нэрлэгдэх модны DOM мөчрүүд болгон хувиргана. Тэгээд гадаад CSS файл болон хэв маягийн элементүүд доторхи хэв маягийн өгөгдөл төвхнүүлнэ. Хэв маягийн мэдээлэл нь HTML доторхи сүүдэрлэх зааварчилгааны хамт тольдох мод хэмээх өөр нэг мод бүтээхэд хэрэг болно.

Тольдох мод нь өнгө, хэмжээ зэрэг сүүдэрлэх үзүүлэлтүүд бүхий дөрвөлжингүүд агуулна. Эдгээр дөрвөлжингүүдийг дэлгэц дээр тусган харуулах дарааллаар нь жагсаана.

Тольдох мод байгуулсны дараа "байршуулах" үйл өрнөнө. Мөчир бүрт дэлгэцийн хаа байрлахыг нь заасан яв цав солбицол онооно гэсэн үг. Дараагийн үе бол будах шат - тольдох модыг самнан мөчир бүрийг ХҮ арын давхрага ашиглан будна.

Энэ бол буухайлах үйл болохыг ойлгох нь чухал. Хэрэглэгчийг чилээхгүйн тулд тольдох хөдөлгүүр нь дэлгэц дээр агуулгаа аль болох хурдан тусгахаар эрмэлзэнэ. Тольдох мод байгуулж, байршуулахаасаа өмнө HTML баримтыг бүхэлд нь төвхнүүлэхийг хүлээх албагүй. Өмнөх хэсгийг нь төвхнүүлэн тусгаж байхад дараагийн хэсэг нь төвхнүүлэх үйлээ эхлэхээр сүлжээнээс орж ирсээр байна

Внимание! Этот перевод, возможно, ещё не готов.
Его статус: перевод редактируется

Переведено на Нотабеноиде
http://notabenoid.org/book/20982/69115

Переводчики: erka

Настройки

Готово:

100.00% КП = 1.0