Готовый перевод How Browsers Work: Behind the Scenes of Modern Web Browsers / Толилуур Хэрхэн Ажилладаг Вэ: Орчин үеийн Вэб Толилуурын Хэвлийн Чинад: Parsing example

Внимание! Этот перевод, возможно, ещё не готов, так как модераторы установили для него статус «перевод редактируется»

Зураг 5-д бид математикийн илэрхийллээс төвхнүүлэлтийн мод бүтээсэн билээ. Тэгвэл математикийн хялбар хэл тодорхойлоод төвхнүүлэх үйлийг үзэцгээе.

Үгийн сан: Манай хэл нь бүхэл тоо, түүнчлэн нэмэх тэмдэг болон хасах тэмдэгээс бүрддэг байж болно.

Өгүүлбэрзүй:

Уг хэлний өгүүлбэрзүйн бүтээц нь илэрхийлэл, нэмэгдэхүүн болон үйлдэл байна.
Манай хэл хичнээн ч илэрхийлэлтай байж болно.
Илэрхийлэл нь "нэмэгдэхүүн", дараа нь "үйлдэл", дараа нь өөр нэмэгдэхүүн гэж тодорхойлогдоно.
Үйлдэл нь нэмэх янз юмуу хасах янз гэсэн хоёр янз байна.
Нэмэгдэхүүн нь бүхэл тоон янз, эсвэл илэрхийлэл гэсэн хоёр янз байна.

2 + 3 - 1 гэсэн орцоо шинжилцгээе.
Ямар нэгэн дүрмэнд тохирох анхны дэдхэлхэмж бол 2 бөгөөд #5 дүрэм ёсоор энэ нь нэмэгдэхүүн. Дараагийн тохирол нь 2 + 3, энэ нь нэмэгдэхүүн, дараа нь үйлдэл, дараа нь өөр нэмэгдэхүүн гэсэн гуравдугаар дүрэмтэй таарна. Дараагийн тохирол нь зөвхөн орцын төгсгөлд мөргөнө. 2 + 3 - 1 бол илэрхийлэл, учир нь бидний мэдэхээр 2 + 3 бол нэмэгдэхүүн, тиймээс нэмэгдэхүүн, дараа нь үйлдэл, дараа нь өөр нэмэгдэхүүн болж байна. 2 + + нь ямар ч дүрэмтэй тохирохгүй бөгөөд тиймээс зохисгүй орц болно.

Внимание! Этот перевод, возможно, ещё не готов.
Его статус: перевод редактируется

Переведено на Нотабеноиде
http://notabenoid.org/book/20982/69123

Переводчики: erka

Настройки

Готово:

100.00% КП = 1.0