Готовый перевод How Browsers Work: Behind the Scenes of Modern Web Browsers / Толилуур Хэрхэн Ажилладаг Вэ: Орчин үеийн Вэб Толилуурын Хэвлийн Чинад: Types of parsers

Внимание! Этот перевод, возможно, ещё не готов, так как модераторы установили для него статус «перевод редактируется»

Уруудах төвхнүүлэгч ба өгсөх төвхнүүлэгч гэсэн төвхнүүлэгчийн үндсэн хоёр төрөл бий. Энгийнээр тайлбарлах аваас, уруудах төвхнүүлэгч нь өгүүлбэрзүйн дээд түвшний бүтцийг харж түүний аль нэгэнд тохирох тохирлыг олохоор чармайна. Өгсөх төвхнүүлэгч нь орцоос эхлэх бөгөөд орцоо доод түвшний дүрмээс дээд түвшний дүрэм хүртэл нь өгүүлбэрзүйн дүрмүүд болгон хувиргаж өрнө.

Манай жишээг хоёр төрлийн төвхнүүлэгч хэрхэн төвхнүүлэхийг харцгаая:

Уруудах төвхнүүлэгч нь дээд түвшний дүрмээс эхэлнэ - 2 + 3 бол илэрхийлэл хэмээн үзнэ. Дараа нь 2 + 3 - 1 бол илэрхийлэл мөн хэмээн тооцно (илэрхийлэл таних үйл нь бусад дүрмийн тохирлоос урган гарна, гэхдээ эхлэлийн цэг нь хамгийн дээд түвшний дүрэм байна).

Өгсөх төвхнүүлэгч нь тохирох дүрэм олдох хүртэл орцоо нэгжин шүүрдэх бөгөөд дараа нь тохирох орцыг дүрмээр нь орлуулна. Энэ нь орцын төгсгөл хүртэл үргэлжилнэ. Хэсэгчлэн тохирох илэрхийллийг төвхнүүлэгчийн стект түр хадгална.

Стек Орц
---------------------------------
2 + 3 - 1
---------------------------------
нэмэгдэхүүн + 3 - 1
нэмэгдэхүүн үйлдэл 3 - 1
илэрхийлэл - 1
илэрхийлэл үйлдэл 1
илэрхийлэл

Иймэрхүү төрлийн өгсөх төвхнүүлэгчийг шилжүүлэн хумих төвхнүүлэгч гэдэг, учир нь орцыг баруун гар тийш шилжүүлэхдээ (анхандаа орцын эхлэл зааж байгаад баруун тийш шилжин хөдлөх заагчийг төсөөлөгтүн), өгүүлбэрзүйн дүрмүүд болгон тасралтгүйгээр хумьж байна.

Внимание! Этот перевод, возможно, ещё не готов.
Его статус: перевод редактируется

Переведено на Нотабеноиде
http://notabenoid.org/book/20982/69125

Переводчики: erka

Настройки

Готово:

100.00% КП = 1.0