How Browsers Work: Behind the Scenes of Modern Web Browsers / Толилуур Хэрхэн Ажилладаг Вэ: Орчин үеийн Вэб Толилуурын Хэвлийн Чинад: The browser''s main functionality
| Английский оригинал | Перевод на монгольский | |
|---|---|---|
Сожалеем, но текст оригинала доступен только зарегистрированным пользователям. |
Толилуурын үндсэн эрдэм бол таны сонгосон вэб нөөцийг үйлчлэгчээс нэхэмжлэн толилуурын цонхон дээр тусган харуулах замаар толилуулах явдал. Нөөц нь ихэвчлэн HTML баримт байх боловч PDF, зураг гэхчлэн өөр төрлийнх байж бас болно. Тухайн нөөцийн байрлалыг URI (Uniform resource Identifier - жигд нөөцийн нэршил) ашиглан хэрэглэгч зүйлчилнэ. erka 27.08.11 в 09:57 |
|
|
HTML файлыг толилуур хэрхэн ухварлан тусгахыг HTML болон CSS зүйлчлэлд зүйлчилсэн байдаг. Вебийн жишиг тогтоох үүрэгтэй W3C (World Wide Web Consortium - Даян Дэлхийн Вэб Нэгтгэл) байгууллага эдгээр зүйлчлэлийг хариуцна. erka 27.08.11 в 09:58 |
||
|
Толилуурын хэрэглэгчийн үүд нь өөр хооронд олон талаараа төстэй. Хэрэглэгчийн үүдийн нийтлэг эрхтнүүд гэвэл: erka 27.08.11 в 09:58 |
||
|
URI оруулах хаягийн шугам erka 27.08.11 в 10:06 |
||
|
Хачирхалтай нь, толилуурын хэрэглэгчийн үүд нь ямар ч томъёолбор зүйлчлэлд зүйлчлэгдсэнгүй, энэ нь ердөө л олон жилийн туршлагаас үүдэлтэй шилдэг арга барилаас урган гарч толилуурууд бие биенээ дууриах замаар үүсчээ. Толилуурт байх ёстой ХҮ эрхтнийг HTML5 зүйлчлэл тодорхойлсонгүй, гэхдээ зарим нийтлэг эрхтний жагсаалт гаргасан байдаг. Эдгээрийн дотор хаягийн шугам, төлвийн шугам болон багажны шугам багтана. Мэдээж хэрэг, Firefox-ын ачаалалт зохицуулагч мэтийн тухайн нэг толилуурт хамаатай өвөрмөц шинжүүд бий. erka 27.08.11 в 10:29 |
