How Browsers Work: Behind the Scenes of Modern Web Browsers / Толилуур Хэрхэн Ажилладаг Вэ: Орчин үеийн Вэб Толилуурын Хэвлийн Чинад: The browser''s high level structure

Английский оригинал Перевод на монгольский

Сожалеем, но текст оригинала доступен только зарегистрированным пользователям.

Толилуурын үндсэн эд ангиуд гэвэл:

erka 28.08.11 в 00:17

0

Хэрэглэгчийн үүд - үүнд хаягийн шугам, ухрах/урагшлах товч, цохолтын цэс гэх мэт зүйлс багтана. Нэхэмжилсэн хуудас харуулах үндсэн цонхноос бусад толилуурын дэлгэцийн үлдсэн бүх хэсгүүд.
Толилуурын хөдөлгүүр - ХҮ ба толидогч хөдөлгүүрийн хоорондох үйлдлийг нэвтрүүлнэ.
Тольдогч хөдөлгүүр - нэхэмжилсэн агуулгыг тусган харуулах үүрэгтэй. Жишээлбэл, нэхэмжилсэн агуулга нь HTML байвал HTML болон CSS төвхнүүлэн, төвхнүүлсэн агуулгаа дэлгэц дээр тусган харуулах үүрэг гүйцэтгэнэ.
Сүлжээ - HTTP нэхэмжлэл гэх мэт сүлжээний дуудлага хийхэд хэрэглэгдэнэ. Энэ нь хөрснөөс хамааралгүй үүд болон хөрс болгонд зориулагдсан доод түвшний хэрэгжилтүүд агуулна.
ХҮ ар - хоршил хайрцаг, цонх гэх мэт үндсэн тоног зурахад хэрэглэгдэнэ. Энэ нь хөрснөөс үл хамаарах ерөнхий үүдээр харьцана. Харин доороо үйлдлийн системийн хэрэглэгчийн үүдийн аргууд ашиглана.
JavaScipt ухварлуур - JavaScipt код төвхнүүлэн гүйцэтгэхэд хэрэглэгдэнэ.
Өгөгдлийн сав - Энэ бол тогтоох давхрага. Толилуур янз бүрийн өгөгдөл хатуу дискэн дээр хадгалах шаардлага гарна, жишээ нь хивэг.

erka 28.08.11 в 01:26

0

Шинэ HTML зүйлчлэл (HTML5) нь толилуур дотор суурилуулсан бүтэн (гэхдээ хөнгөн) өгөгдлийн сан болох "вэб өгөгдлийн сан" тодорхойлжээ.

erka 28.08.11 в 01:34

0

Chrome бол таб нэг бүрт харгалзсан тольдогч хөдөлгүүрийн олон төл адгуулдагаараа ихэнхи толилуураас ялгаатай болохыг тэмдэглэх нь зүйтэй. Таб бүхэн тусдаа үйл.

erka 28.08.11 в 01:44

0
Минутку...