How Browsers Work: Behind the Scenes of Modern Web Browsers / Толилуур Хэрхэн Ажилладаг Вэ: Орчин үеийн Вэб Толилуурын Хэвлийн Чинад: Parser - Lexer combination

Английский оригинал Перевод на монгольский

Сожалеем, но текст оригинала доступен только зарегистрированным пользователям.

Төвхнүүлэлтийг үгзүйн шинжилгээ ба өгүүлбэрзүйн шинжилгээ гэсэн хоёр дэд үйл болгон хувааж болно.

erka 30.08.11 в 11:11

0

Үгзүйн шинжилгээ нь орцыг янзууд болгон задлах үйл юм. Янз гэдэг нь тухайн хэлний үгийн сан буюу зохистой бүтээцийн цуглуулга юм. Ярианы хэлний хувьд энэ нь тухайн хэлний толь бичигт орсон бүх үгээс бүрдэнэ.

erka 30.08.11 в 11:12

0

Өгүүлбэрзүйн шинжилгээ нь тухайн хэлний зөв бичих дүрмийг хэрэглэх явдал юм.

erka 30.08.11 в 11:12

0

Төвхнүүлэгч нь ихэвчлэн хоёр хийцийн дунд ажлаа хуваана - журамлагч (заримдаа янзлагч гэнэ) нь орцыг зохистой янзууд болгон задлах үүрэгтэй бол төвхнүүлэгч нь тухайн хэлний өгүүлбэрзүйн дүрмийн дагуу баримтын бүтцийг шинжлэн төвхнүүлэлтийн мод байгуулах үүрэгтэй. Журамлагч нь агаар, мөрийн таслал зэрэг шаардлагагүй тэмдэгтүүдийг хэрхэн шувтрахаа мэддэг.

erka 30.08.11 в 11:28

0

Төвхнүүлэхүй нь гинжин үйл юм. Төвхнүүлэгч нь ихэвчлэн журамлагчаас шинэ янз нэхэн авч тэрхүү янзаа өгүүлбэрзүйн аль нэгэн дүрэмтэй тааруулахаар чармайна. Хэрэв таарах дүрэм олдвол тухайн янзад харгалзах мөчрийг төвхнүүлэх модонд нэмэх бөгөөд төвхнүүлэгч нь дараагийн янзаа нэхнэ.

erka 30.08.11 в 14:05

0

Хэрэв ганц ч дүрэм таарахгүй бол төвхнүүлэгч нь уг янзыг дотроо хадгалах бөгөөд улмаар дотор нь хадгалагдах бүх янзад тохирох дүрэм олдох хүртэл дараагийн янзыг нэхэн авсаар байх болно. Хэрэв дүрэм олдохгүй бол төвхнүүлэгч нь гажуудал өдүүлнэ. Энэ нь тухайн баримт зохисгүй байгаа хэрэг бөгөөд өгүүлбэрзүйн алдаатай байна гэсэн үг.

erka 30.08.11 в 14:05

0
Минутку...